Товч танилцуулга


Image

Түшээт Хан аймгийн нутаг Дайчин Чин вангийн хошууны гол хэсэг болох эдүгээгийн Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр дээр 1924 онд Булган хан уулын хошууны Баянтөгөл, Ханжаргалант сум байгуулагдсан нь манай сум үүсэх түүхэн эхлэл болсон. Үүнээс хойш 1959 онд Ханжаргалант сумын “Үүрийн туяа”, Цонхлон сумын “Их эхлэлт” нэгдэл нийлж, “Партизан” нэгдэл үүссэн бөгөөд Бугат сум нь одоогийн нэрээрээ засаг захиргааны нэгж болон зохион байгуулагдсан. Баянтөгөл, Ханжаргалант, Найрамдал гэсэн 3 багийн нийт 791 өрхөд 2258 хүн амьдардаг.
Бугат сумын төв нь Булган аймгийн төвөөс зүүн хойш 55 км зайд, Эрдэнэт хотоос баруун хойш 32 км зайд буюу Эрдэнэт, Булган хотын дунд оршдог. Бугат сум нь баруун талаараа Булган, Орхон зүүн хойд талаараа Сэлэнгэ сум орхон аймаг, Баруун хойд талаараа Сайхан, Хутаг-Өндөр сумтай хил залган оршдог. Улаанбаатар хотоос Далайн түвшингээс дээш 1856-2069 метр өргөгдсөн, байгалийн эрс тэс уур амьсгалтай, физик газар зүйн хувьд хангайн уулархаг мужид багтдаг. Газар хөдлөлтийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь 300.4 мянган га газар нутагтай нутгийн 20 гаруй хувийг малын бэлчээр хадлан тариалангийн талбай эзэлдэг. Сумын нутаг єргєн уудам, уул нуруу, ой хєвч, гол мєрєн ихтэй учир тєрєл бүрийн ан амьтны зүйлээр элбэг юм.

Бугат сумаас төрөн гарсан алдартнуудаас дурдвал:
 Богд хаант монгол улсын анхны гадаад хэргийн сайд Чинван Ханддорж
 Монгол улсын тав дахь ерөнхий сайд Агдабуугийн Амар
 Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан
 Монгол улсын анхны хөдөлмөрийн баатар оёдолчин З.Амгалан
 Монгол улсын арслан хурандаа М.Бэх-Очир
 Монгол улсын гавьяат хуульч А.Загд
 Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн түүхийн ухааны доктор, акедемич
Ж.Болдбаатар
 Урлагын гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган
 МУГЖ олноо хөх чоно хэмээн алдаршсан С.Дамдин
 Ардын уран зохиолч Д.Урианхай
 Монгол улсын гавьяат багш Д.Шагдар
 Холимог тулааны дэлхийн аварга тамирчин Ж.Нарантунгалаг
 Монгол улсын гавьяат эдийн засагч Ч.Раднаа
 Самбо бөхийн дэлхийн залуучуудын аваргын мөнгөн медальт Д.Дэлгэрбаяр
 Улсын аварга малчин М.Даваасүрэн, Н.Намсрай
 Улсын аварга саальчин Г.Бямбасүрэн
 Улсын аварга тариаланч А.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх