You are here

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2014.10.20

Булган аймгийн Бугат сумын төвд орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан Худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барих ажлыг гүйцэтгэх Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Булган аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос сумын төвд баригдах “Худалдаа үйлчилгээний төв” –ийн барилгыг барих ажлыг гүйцэтгэх Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50.000 төгрөгөөр худалдан авч болно.

Санхүүжилт: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар

Үнийн саналыг 2014 оны 10 сарын 30 –ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Бугат сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Г. Пунсалдулам, утас: 99713287 хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан 2014 оны 10 сарын 30 –ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

   Хаяг: Булган аймаг Бугат сум. Засаг даргын тамгын газар

Утас: 99713287, 95179287  Email:  Punsa_0102@yahoo.com

Төрийн сан банк  040252400