You are here

СУМЫН ХҮН АМ 165-ААР НЭМЭГДЛЭЭ

СУМЫН ХҮН АМ 165-ААР НЭМЭГДЛЭЭ

2013 оны эцсээр Бугат сумын хүн ам 165-аар нэмэгдэн, 2013 болсон нь өмнөх жилийнхээс 8.9 хувь өсчээ. Сумын хэмжээнд 697 өрхийн 69.4 хувь нь аминдаа малтай байна. Мал бүхий өрхийн 82.2 хувь нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг, 17.8 хувь нь малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлдэг байна. Өнгөрөгч 2013 онд мал аж ахуйн үйлдвэрлэлд 673 малчин ажилласнаас 46.2 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд нийт малчдыг насны ангиллаар авч үзвэл, 178 малчин 15-24 насных, 396 нь 35-59 насных, 99 малчин 60-аас дээш тэтгэврийн насных ажээ.