You are here

ИНХ-ын тэмдэглэл

БАЯН-ТӨГӨЛ БАГИЙН ИРГЭДИЙН

НИЙТИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2013.04.01.03                                                                                                                                                            Баян-төгөл

       Баян-төгөл багийн ИНХ-ыг 2013.04.01.03-ны өдрүүдэд Хужир, Барт, Баянбулаг, Гэзэг гэсэн 4 газар хэсэгчлэн хийв. Хурлын үйл ажиллагааг нээж багийн иргэдийн нийтийн хурлын даргын үүрэг гүйцэтгэгч М.Оюунчимэг үг хэллээ. Хуралд сумын ИТХ-ын дарга Д.Дэмбэрэлдорж, Засаг дарга Б.Бадарч Төрийн сангийн төлөөлөгч Д.Сувдаа мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Дунгармаа, Цэцэрлэгийн эрхлэгч ДОюунтуяа, Багийн Засаг дарга Д.Отгнобор, багийн иргэдийн нийтийн хурлын  тэргүүлэгчид оролцлоо. Хурлаар хэлэлцэх асуудал, дотоод журмыг ИНХ-ын даргын үүрэг гүйцэтгэгч М.Оюунчимэг танилцуулав. Хуралд нийт 80 хүн ирсэн тул хурлын ирц хүрсэн байв. Хэлэлцэх асуудлын дарааллаар: Багийн иргэдийн нийтийн хурлын 2013-2016 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны чиглэлийн талаар багийн ИНХ-ын даргын үүрэг гүйцэтгэгч М.Оюунчимэг илтгэв. Мөн багийн Засаг даргын 2013-2016 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, төлөвлөгөө багийн Засаг дарга Д.Отгонбор танилцуулав. Мөн 2013 онд багт хувиарлагдаж буй модны гоожингийн талаар багийн Засаг дарга Д.Отгонбор  танилцуулж 15 өрхөд байшингийн модны гоожин олгохоор шийдвэрлэв. Мөн 1-р багийн иргэн Б.Догсом нь хуучин тариа тарьж байсан газар малын тэжээл, чацаргана тариалах журмаар эзэмших өргөдөл, гаргасаныг хэлэлцэж иргэний журмаар суманд албан ёсоор шилжиж ирсэний дараа шийдвэрлэхээр болов. Эдгээр хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан нийт 19 хүн асуулт асууж санал шүүмжлэл гаргав. Хуралд оролцож байгаа Сумын ИТХ-ын дарга Д.Дэмбэрэлдорж Сумын ИТХ-ын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Үүний дараа Сумын Засаг дарга Б.Бадарч 2013-2016 онд баримтлан ажиллах сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр болон сум орны ажил байдлын талаар дэлгэрэнгүй дэлгэрэнгүй танилцуулав. Мөн төрийн сангийн төлөөлөгч Д.Сувдаа төсвийн хөрөнгөөр баг, суманд хийгдэх ажлуудын талаар мэдээллэв. Мал эмнэлэг иржлийн тасгийн эмч Дунгармаа мал эмнэлгийн үйлчилгээний талаар ярилаа. Цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунтуяа сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх талаар мэдээллэв. Ингээд иргэдийн санал шүүмжлэл өрнөв.

САНАЛ ШҮҮМЖЛЭЛ

Г.Дэмид : Газар нутгийн зааг хаагуур байгаа юм бэ нутаг дэвсгэрээ мэдмээр байна. Усны асуудал хэцүү байна. Газар тариалангийн талаар яримаар байна. Блокоор байшин баривал зүгээр юм. Модоо болимоор байна. Албан байгууллагын дарга нар, тамгын газрын  байцаагчид багийн хуралд оролцож баймаар байна. Ойн нөхөрлөлүүдыг үр дүнтэй ажиллуулмаар байна.

С.Батцэцэг: Ангилалтын хашааг эзэнжүүлмээр юм. Мал угаах ванн ангилалтыг хашааг сумын төвд бордооны тэнд баримаар юм.

М.Оюунчимэг: 50 сая төгрөгийг мал угаах ванн,  ангилалтын хашаанд, мал төсөлд зарцуулсн юм уу. Хагасыг нь суурин гар утастай болох талаар анхаармаар байна. Оын нөхөрлөл байгуулбал хэнд хандах вэ.

Г.Догсомжав: Хужирын голд ванн, ангилалтын хашаа хэрэггүй байх. Сумын төвд зүгээр, залуучууд ажилд идэвхтэй оролцож байх. Хэрэгтэй.

Г.Цэрэнсанжаа: Ангилтын хашаа ванн, багийн төвийг сумын төв дээр байлгах нь зүйтэй.

Д.Цэндсүрэн: Хужирын гол бохирдсон, иргэдийн хүчээр баг зохион байгуулж гол горхийг цэвэрлэх нь зүйтэй. Мөн усаа хамгаалах хэрэгтэй байна.

Б.Ээдрээ: Малтай айлыг сумаас холдуулж зайдуу байлгах хэрэгтэй байна.

Л.Нармандах: Хадлангийн фонд бэлтгэх ажил юу болож байна вэ.

Д.Гунгаа: Хуц, ухна маллах  малчин өөрөө ирж авмаар байна. Манайх гоожин өгөөд байхад өгөхгүй байна.

Ж.Энхмаа: Тууврын замын маршрутыг өөрчилмөөр байна.

М.Оюун: Багийн хандивын мөнгө байгаа юмуу, байвал ядарсан иргэдэд тусалж баймаар байна. Худаг засварлах хэрэгтэй байна.

Ж.Дэлгэрдалай: Малжуулах төслийг дэмжиж байна. Хүнээ олж өгөх хэрэгтэй шүү.

С.Уранчимэг: Манай аавынх олон жил байшингийн  модны өргөдөл өгөөд одоо хүртэл шийдэгдээгүй байна.

Бадам : Багийн хоршоо байгуулах санаатай байна.

М.Чанцалдулам: Худаг шийдэж өгөөч, Царгас таримаар байна. Винтов манайхыг хөөгөөд  байх юм аа.

Сувдаа: Царгас таривал зүгээр юм хадлан бэлтгэхэд нөөц газар байнауу. Хог хаягдлын талаар онцгой анхаармаар байна.Гадны айлуудад зохицуулалт хиймээр байна.

Ц.Мягмарсүрэн: Малчдад газар эзэмшүүлэх гэсэн заалт байгаа юу, багаараа юм уу сумаараа хоршоо байгуулбал зүгээр, малчдынхаа соёл боловсролын талаар анхаараач. Хэвлэл захиалбал зүгээр байна.

ТУдаанжаргал: Амрал сувиллуудаас манай суманд орлого ордог юм уу. Өвөлжөө, хаваржааны мод байна.

 Үүгээр багийн иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаа дуусав. Хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргав.

                              

                     Хуралдааны тэмдэглэл хөтөлсөн:

ИНХ-ын даргын үүрэг гүйцэтгэч              М.Оюунчимэг