You are here

Иргэний танхимын танилцуулга

     СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ

ТАНХИМИЙН ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

       Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний танхимийн зөвлөл 2013 оны 01 дүгээр сарын 16нд байгуулагдсан.Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний танхимийн зөвлөл нь Иргэний танхимийн зөвлөлийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх орон тооны бус 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

       Зөвлөлийн дарга                       Н.Шагдар

       Нарийн бичгийн дарга              С.Хишигсүрэн     

       Гишүүд                                       Г.Балдансанжаа

                                                          Г.Жавзмаа

                                                          Б.Наранцогт

                                                          Д.Давга

                                                          Залуучуудын төлөөлөл

                                                          3багийн ИНХ-ын дарга нар

    Иргэний танхимийн гол зорилго нь дүрэм журам, тогтоол шийдвэрүүдийн төсөлд иргэд, иргэний танхимийн байгууллагууд, аж ахуйн нэгжээс санал, шүүмжлэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал мэдээлэл хүлээн авч төр Засаг болон орон нутгийн түвшинд гаргах шийдвэрийн ач холбогдол, үр нөлөөг сайжруулах шийдвэр гаргахад иргэд олон нийтийг оруулах явдал юм.Иргэний танхим нь байгуулагдсанаасаа хойш   албан ёсоор 3удаа хэлэлцүүлэг зохион байгуулан явуулж давхардсан тоогоор 150 иргэнийг орлцуулаад байна. Цаашид иргэний танхимаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд туссан зүйлийн талаар хэлэлцүүлгийн зохион байгуулагчаас гадна иргэдээс гарсан санал хүсэлт болон иргэний танхим, ТББ –аас санаачлан явуулах сэдвээр хэлэцүүлэг хийхээр төлөвлөн ажиллаад байна.Иргэний танхим нь албан байгууллага, аж ахуй нэгж болон ард иргэдийн санал, гомдол хүсэлтийг хүлээн авдаг нээлттэй утсыг ажиллуулж байна.