You are here

Эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотод зохиогдлоо.

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, түүхч Агданбуугийн Амарын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2016 оны 09 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдлоо.
Эрдэм шинжилгээний хурлыг Бугат сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь Бугат сумын нутгийн зөвлөл, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн хамтран зохион байгууллаа.