You are here

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ИЙГ  ТЭМДЭГЛЭВ

       Бугат суманд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Сумын Засаг дарга түүний тамгын газар, Суурь боловсролын сургууль, ДЗОУБ хамтран Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр байгуулсан  "Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн"-д зохион байгуулж дараах ажлуудыг хийлээ.

            Сумын Засаг даргын ивээл доор хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор СБС-ын нийт сурагчдын дунд "Дуулиан-2016 "             хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулж 12 баг оролцсоноос "Мазаалай баг   түрүүлж шилжин явах цом  мөнгөн шагналын эзэн боллоо.      

Алдарт эхийн 2-р зэргийн одон авах болзол хагасан Г.Баярмаа, Норовсамбуу нарын эхчүүдэд Алдарт эхийн одонг гардуулан өглөө.

                Мөн "Хусхан"  цэцэрлэгийн багачууд маань 2015-2016 оны хичээлийн жилд сурсан зүйлээрээ  эцэг эхчүүд болон иргэдэд тайлан тоглолт үзүүлсэн.

          "Залуу зохион бүтээгч" дугуйлангийн сурагчид  өөрсдийн хийж бүтээсэн  хүүхдийн хүсэл мөрөөдлийн цаасан пуужин хөөргөж үзүүлэв. "Эцэг эхчүүдийн дунд Хүүхдийн дууг хэн сайн мэдэх вэ " Хүүхдийн дуу таах уралдаан,