You are here

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАА.

БУГАТ СУМЫН ДЗОУБ-ЫН ГЭРЭЭР АЙЛЧЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД

 ГЭРЭЭР АЙЛЧЛАГЧ НАРТ “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” СУРГАЛТ

ЗОХИОН БАЙГУУЛСАН

2016 оны 04 сарын 18                                       

Гэрээр айлчлах төслийн ажлын хэсэг, Гэрээр айлчлагч нарт “Гэр бүлийн үнэ цэнэ” сургалтыг “Гэгээрэл төв”-ийн арга зүйч багш, Хэвлэл мэдээллийн ажилтан нар хамтран зохион байгууллаа.  Сургалтанд 22 хүн хамрагдсан.

Сургалтын өмнө Гэр бүлийн эрх мэдэл хэнд байдаг, Гэр бүлийн аз жаргал юун дээр тогтдог вэ? , Гэр бүлийн мөнгө, санхүүг хэн барьдаг вэ?, Ямар үед та аз жаргалтай байдаг вэ? зэрэг асуумж авлаа.

Үүнд дүгнэлт хийхэд  “Гэр бүлийн эрх мэдэл нөхөр”, “Гэр бүлийн аз жаргал хайр”, “Гэр бүлийн мөнгө, санхүүг,  эхнэр”  Ямар үед та аз жаргалтай байдаг вэ? асуултанд “Эрүүл байхад” гэж ихэнх нь хариулсан байна. Үүнээс үзэхэд гэр бүлийн ойр зуурын мэдлэг өндөр байна гэдэг нь харагдаж байна.

Гэр бүлийн үнэ цэнэ сургалтаар эхнэр, нөхрийн хоорондын харилцаа асуудал үүсэхэд даван туулах арга зам, үр хүүхдээ хүмүүжүүлэх, эхнэр, нөхрийн үүрэг, хариуцлага зэрэг зүйлүүдээр харилцан ярилцаж туршлагаа ярилцлаа.

Хамгийн гол нь гэр бүлийн амар амгаланг бий болгох тал дээр ярилцаж нэг шийдэлд хүрсэн. Сургалтанд оролцогчдод завсарлагааны цай печенээр үйлчиллээ.

Сургалтанд оролцогчдоор “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр гар зургийн уралдаан зохион байгуулж зурсан зургаа тайлбарлууллаа.