You are here

Бусад баримт бичгүүд

БУГАТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

   

БУГАТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

Нэг:ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ

1.1.Хөтөлбөрийн ойлголт:

Төрийн байгууллагын зорилт, чиг үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд хүний нөөцийн хөгжил чухал үүрэгтэй тул Засаг даргын Тамгын газраас “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

1.2.Хөтөлбөрийн эрх зүйн үндэс:

Монгол улсын Төрийн албаны тухай хуульд:

            “33.4. Төрийн байгууллага нь дараахь асуудлаар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ:

                        33.4.1.Төрийн албан хаагчийн сургалт,

                        33.4.2.Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа,

            УИХ-ын 2004 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”: нь хүний нөөцийн төлөвлөлт хийх эрх зйүн үндэс болж байна.

            1.3.Хөтөлбөрийн зориулалт:

Хөтөлбөр нь Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн удирдлагын процесст оролцох бүх субьектэд зориулагдана.

1.4.Хөтөлбөрийн хэрэгцээ:

Монгол улсын Төрийн албаны шинэчлэлт нь төрийн байгууллага бүр төрийн зорилт, чиг үүргийг цомхон, мэдлэг чадвартай, гадаад, дотоод орчны өөрчлөлтөд уян хатан зохицож чаддаг төрийн албан хаагчдаар гүйцэтгүүлж, иргэдэд ойр, хэрэгцээг нь хангасан чанартай төрийн үйлчилгээг үзүүлэх үүрэг хариуцлагын тогтолцоог бий болгосон байна.

Энэ нь тус байгууллагаас өнөөгийн тавигдаж буй өөрчлөлтийн шинэчлэлийн шаардлагад нийцэхүйц мэдлэг чадвар бүхий  хүний нөөцтэй байх, байгууллагаа суралцагч байгууллага болгон хөгжүүлэх, хүний нөөцөө ч   байнга хөгжүүлж байхыг  шаардаж байна.

1.5.Хөтөлбөрийн зорилго:

Хөтөлбөр нь хүний нөөцийн удирдлагын зохицуулах механизм, үйл ажиллагааны удирдамж, чиглэл болж, улмаар байгууллагын үйл ажиллагаа болон хүний нөөцийг хөгжүүлэх ач холбогдолтой.

1.6.Хөтөлбөрийн бүтэц:

Хөтөлбөр нь дараахь хэсгээс бүрдэнэ:

            -Хөтөлбөрийн үндэслэл

            -Хөтөлбөрийн эрхэм зорилго

            -Хөтөлбөрийн стратеги зорилтууд        

            -Хөтөлбөрийг хэрэгжүүлэх механизм

            -Хөтөлбөрийн үр дүн

            1.7.Хөтөлбөрийн үе шат:

            Хөтөлбөр нь цаг хугацааны хувьд 2013-2020 оныг хамрах ба арга хэмжээний хэрэгжилт нь 3 үе шаттай /2013-2015, 2016-2018, 2019-2020/ байна.

Хоёр:  ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ

2.1.Бугат сумын Засаг даргын Тамгын газрын алсын хараа

Төрийн албаны өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлж, мэдлэг чадварт суурилсан мэргэшсэн төрийн захиргааны байгууллага болох алсын хараатай ажиллана.

2.2. Үйл ажиллагааны эрхэм зорилго

 Засаг даргын Тамгын газрын эрхэм зорилго:

Орон нутгийн эрх ашиг сонирхолыг эрхэмлэн дээдэлж, хуулийн хүрээнд ажиллах нь манай тамгын газрын эрхэм зорилго мөн.

2.3.Үйл ажиллагааны стратегийн зорилт

Засаг даргын Тамгын газар нь хууль тогтоомжоор олгогдсон үндсэн чиг үүрэг, түүнд нийцүүлэн тодорхойлсон Эрхэм зорилгоо хангахад чиглэгдсэн дараахь стратегийн зорилтуудыг хэрэгжүүлнэ.

2.3.1. Сумынхаа эдийн засгийн нийгмийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн оновчтой бодлого, зохицуулалтыг баримтлан ажиллана.

2.3.2. Захиргааны удирдлага, иргэдэд үзүүлж буй захиргааны үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэх

2.3.3. Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар байгууллагын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах

Гурав.БУГАТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 

ХҮНИЙ НӨӨЦИЙН ӨНӨӨГИЙН УДИРДЛАГА

3.1. Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн удирдлагын SWOT шинжилгээ

Дотоод хүчин зүйлүүд

Давуу тал:

            Дээд болон дунд шатны менежерүүд хүний нөөцийн асуудлаар цаашид өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг ойлгон хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа

            Удирдлага, ажилтнууд аливаа өөрчлөлтийг хүлээн авах зан үйлийн хандлагатай

            Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах нөхцөл боломжтой

            Удирдлагын академийн Орхон аймаг дахь Зайн сургалтын төвийг түшиглэн төрийн албан хаагчдыг ажлын байрнаас хөндийрүүлэлгүйгээр давтан сургах, бэлтгэх боломжтой

            Компьютер, техник хэрэгсэл бусад дагалдах тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан

            Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, сургалт хөгжилтэй холбоотой зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх боломжтой

Сул тал:

            Байгууллагын үйл ажиллагаа ихэнхдээ хатуу тогтоосон журмаар зохицуулагддаг учраас уян хатан биш, бүх үйл явц бичгээр үйлддэгддэг учраас шийдвэр гаргах үйл явц удаашралтай, шинэ зүйл нэвтрэх нь удаан

            Шинээр ажилд орсон ажилтнуудын албан хэрэг хөтлөлт, төрийн албаны стандартын талаарх мэдлэг чадвар хангалттай бус

            Цалин хөлс, урамшууллын системийн өрсөлдөх чадвар сул, ажлын эцсийн үр дүнтэй холбогдоогүй

            Төрийн албан хаагчдад шинэ зан үйлийн хандлага бий болгох механизм хангалтгүй

            Хүний нөөцийн мэдээллийн систем боловсронгуй бус

Гадаад хүчин зүйлүүд

Боломж:

            Гадаад, дотоод хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх замаар хүний нөөцөө сургаж мэргэшүүлэх

            Төсвийн тухай хуулийн дагуу байгууллагын бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг хүний нөөцийн төлөвлөлттэй уялдуулан боловсронгуй болгох

            Мэдээлэл, технилогийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэх замаар  ажилтнуудаа сургаж хөгжүүлэх, үйл ажиллагаагаа олон нийтийн эрх ашигт нийцүүлэх чиглэлээр хөнгөн шуурхай хүртээмжтэй болгох

            Төрийн албаны зөвлөлөөс бүх талын дэмжлэг туслалцаа авах

            Хөдөлмөрийн дотоод зах зээлээс чадварлаг ажилтнуудыг сонгох

            Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, үнэлж дүгнэх, хариуцлага тооцох тогтолцоо төлөвших 

            Төрийн албан хаагчийг өөрчлөн байршуулах карьерын тогтолцоо төлөвших

            Төрийн албан хаагчийг сургах, хөгжүүлэх механизм бүрэлдэн тогтох

Бэрхшээл:

            Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж төрийн албан хаагчдын тогтвортой, мэргэшсэн байх зарчим алдагддаг

            Хүний нөөцийн удирдлагад эрсдэл тулгарах магадлалтай /хөрвөх, сэлгэх/            Төрийн албан хаагчийн илүүдэл гарах эрсдэлтэй

3.2.Хүний нөөцийн статистик мэдээлэл

2013 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан мэдээгээр Засаг даргын Тамгын газарт 28 ажилтан ажиллаж байгаа ба үүнийг төрийн албан хаагчийн ангилалаар авч үзвэл:

        

ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

v         Хүний нөөцийн удирдлагын стратегийн механизмыг сайжруулах

v         Байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх

v         Удирдах албан тушаалтнуудын манлайллын чадавхийг хөгжүүлэх

v         Хүний нөөцийн өөрчлөлтийн  удирдлагыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах

v         Төрийн албан хаагчдын цалин хөлс, урамшууллын системийг боловсронгуй болгох

v         Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах асуудлыг шийдвэрлэх

v         Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж,удирдлагын чадавхыг хөгжүүлэх

v         Төрийн албан хаагчдад шинэ зан үйл төлөвшүүлэх хэрэгцээ нэмэгдэж байгаа

v         Төрийн албан хаагчдын карьерыг хөгжүүлэх тогтолцоог төлөвшүүлэх

v         Төрийн жинхэнэ албан хаагчдын тогтвортой ажиллуулах механизмыг сайжруулах

v         Хүний нөөцийн удирдлагын асуудлаар гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх

v         Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн системийг сайжруулах

v         Хүний нөөцийн эрсдэлийн удирдлагын чадавхийг сайжруулах

v         Байгууллагын хөгжлийн хандлагыг хүний нөөцийн хөгжилтэй холбох чадавхийг хөгжүүлэх

Дөрөв.БУГАТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

 ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СТРАТЕГИ

4.1.Хүний нөөцийн хөгжлийн стратеги

4.1.1.Бугат сумын Засаг даргын тамгын газрын хүний нөөцийн удирдлагын хүрээнд дэвшүүлж буй стратегийн зорилтууд:

Нэг.Хүний нөөцийн удирдлагын цогц механизмыг төлөвшүүлэх

Тус байгууллага нь төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон тэргүүлэх зорилтуудыг хангахын тулд хүний нөөцийн асуудлаар зохицуулалт хийж, зүй зохистой хөгжлийн түвшинд хүргэх, өөрчлөлт хийх үүрэгтэй. Хүний нөөцийн удирдлагын хүрээнд зохицуулалтын гол механизм нь хөгжлийн үзэл баримтлал, хөтөлбөр, стратеги, төсөл, төлөвлөгөө болон төрөл бүрийн арга хэмжээнүүд байж болно. Эдгээр нь хүний нөөцийн удирдлагын талаарх ажлын удирдамжийн үүрэг гүйцэтгэнэ.

            Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

•           Хүний нөөцийн хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулан, батлуулж хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулалт, удирдлагаар хангах

•           Хүний нөөцийн асуудлаар гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээ авч байх

Хоёр:Төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх

 Төрийн албаны шинэтгэл, Төсвийн тухай хууль нь төрийн байгууллагуудаас үр дүнд чиглэсэн, бүтээгдэхүүнд суурилсан удирдлагын тогтолцоонд шилжих эрх зүйн орчныг бүрдүүлж байна.

Энэ нь байгууллага үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлээр бодлого боловсруулж, стратеги зорилтод хүрэх арга замаа тодорхойлох, улмаар төрийн албан хаагчид үйл ажиллагаагаа төлөвлөх, тайлагнах, үнэлж дүгнэх, хариуцлага тооцох мэдлэг чадвар эзэмших явдал юм.

Энэ хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ.

•           Бүх шатны менежерүүд болон бусад албан тушаалтнуудад стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн менежмент, бодлогын дүн шинжилгээ, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг асуудлаар мэдлэг чадвар бий болгох арга хэмжээ авах, хэрэгжүүлэх болон төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах

•           Гүйцэтгэлийн удирдлагатай холбоотой дагаж мөрдөж буй эрх зүйн актуудыг  боловсронгуй болгох талаар холбогдох эрх бүхий байгууллагад санал, дүгнэлт өгөх

Гурав:Удирдах албан тушаалтнуудын манлайлах ур чадварыг хөгжүүлэх

Манлайлал гэдэг нь шаардлагатай харилцааг тогтоож, ажилтнуудын эрч хүч, авьяасыг дайчлан, тодорхой үр дүнд чиглүүлэхийн зэрэгцээ төрийн албаны үнэт зүйлс, ёс зүйг хүндэтгэх чадвар юм.

Хамгийн сайн мэдлэгтэй хүмүүсийг сонгон шалгаруулах нь байгууллагын менежерүүдийн үр нөлөөтэй манлайллыг хангахад хангалттай бус юм.Ерөнхий менежер болон бусад менежерүүд нь манлайллын ур чадварыг хөгжүүлсэн байх, тухайлбал:

•           Байгууллагын хэмжээнд стратегийн түвшинд бодож сэтгэх, зорилгодоо хүрэх арга замыг зөв тодорхйолж чаддаг байх,

•           Байгууллагын дотоод болон гадаад орчны хүрээнд үр бүтээлтэй ажлын харилцааг буй болгох,

•           Бусадтай нөлөө бүхий ажлын харилцаа тогтоох, бусдыг уриалан дуудаж чаддаг байх,

•           Өөрийн биеэр үлгэрлэн өөрийгөө дайчлан, шударгаар ажиллах, бусдад урам хайрлаж, зоригжуулж чаддаг байх

•           Бусдаар хүлээн зөвшөөрүүлж, үр дүнд хүрэх зэрэг гол чадварыг эзэмшсэн байх.

Удирдах албан тушаалтныг илүү нээлттэй бөгөөд өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулж томилсноор, мөн зарим албан тушаалд бусад байгууллагын төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулснаар байгууллага хоорондын өдөр тутмын хамтын ажиллагааг сайжруулахад тус дэм болно.

            Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

•           Ерөнхий менежер болон бусад менежерүүдийг “Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” сургалтын хөтөлбөрт бүрэн хамруулах

•           Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд манлайлах ур чадвартай холбоотой зорилтыг тодорхой тусган түүнийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох

Дөрөв:Менежерүүд хүний нөөцийн удирдлагад “Өөрчлөлт” хийх зан үйлийн хандлагад тасралтгүй суралцах, хэрэгжүүлэх

Байнга хувьсан өөрчлөгдөж байдаг гадаад, дотоод орчин болон байгууллагын хөгжлийн хандлагаас хамааран хүний нөөцийн удирдлагын тодорхой асуудлаар өөрчлөлт, шинэчлэлтийг тасралтгүй хийх шаардлагатай байдаг.

Өөрчлөлтийн менежмент:

Удирдлагын хэв маягийг өөрчлөх, үйл ажиллагааны шинэ арга замыг дэмжих шинэ хандлага, үнэлэмж, хэм хэмжээ ба ёс зүйг тодорхойлон хэвшүүлэх болон зохион байгуулалтын хувьд шинэ зорилго, бүтэц, үйл ажиллагаанд шилжих бүх асуудлыг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг багтааж байдаг.

Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

•           Менежерүүд “Хүний нөөцийн удирдлага”-ын чиглэлээр мэдлэг чадвараа хөгжүүлэх

•           Менежерүүд “Өөрчлөлтийн менежмент”-ийн чадавхиа сайжруулах

Тав: Засаг даргын Тамгын газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, хангах

Байгууллагын үйл ажиллагааны зорилго, зорилтыг хэрэгжүүлэх явцад шаардагдах хүний нөөцийг үнэлж, хэрэгцээг тогтоох шаардлагатай.Хэрэгцээг хангахдаа нээлттэй өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулалт явуулж, ирээдүйд шаардагдах албан тушаал, орон тоо, мэдлэг, ур чадвар ба зардлыг тусгасан байгууллагын хүний нөөцийн төлөвлөгөөтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авна.Хүний нөөцийн төлөвлөлт нь байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт болон стратегид үндэслэсэн байх болно.Байгууллагын бүтэц болон хөгжлийн стратеги нь хүний нөөцийн төлөвлөлтийн нэг хэсэг байна.

            Энэ хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ.

•           Холбогдох ажилтнуудад хүний нөөцийн стратеги төлөвлөлт хийх болон боловсон хүчний хэрэгцээг тодорхойлох чадавхи бий болгох

•           “Хүний нөөцийн стратеги төлөвлөгөө”-нд боловсон хүчний хэрэгцээг тодорхойлох болон хангах арга замыг тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Зургаа:Албан хаагчдыг хөгжүүлэх, карьер өгсөх стратеги хэрэгжүүлэх

Байгууллагын албан хаагчдыг хөгжүүлэх гэдэг нь цаашид улам их хариуцлага хүлээх, карьер өсөх боломжтой хүний шийдвэр гаргах чадвар, харилцах урлаг, өөрийгөө ухамсарлах чадвар зэрэг шаардлагатай мэдлэг, мэргэшил, ур чадвар болон зан  үйлийн бусад шинж чанарыг нь дээшлүүлэх зорилготой удаан хугацааны бодлого төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай үйл ажиллагаа юм.Энэ нь байгууллагын үйл ажиллагааны  дүр төрхийн өөрчлөлттэй хослуулсан нөхцөлд үр дүнтэй болно.

Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

•           Төрийн албан хаагчдыг шилж сонгох мехнанизмыг боловсронгуй болгох

•           Ажилтнуудад байгаа нуугдмал нөөцийг илрүүлэх механизм бий болгох

•           Албан хаагчдыг өөрчлөн байршуулах, карьер өсгөх тогтолцоог бүрдүүлэх

•           Удирдах албан тушаалтны нөөц бүрдүүлэх

•           Тухайн ажилтныг хөгжүүлэх хэрэгцээг байгууллагын тэргүүлэх чиглэл, өөрчлөлтөд уялдуулан тодорхойлох

•           Тухайн ажилтны хөгжлийн хэрэгцээний хангалтыг зохион байгуулах арга хэмжээ авах

Долоо:Хүний нөөцийг эрсдэлийн удирдлагаар хангах

Байгууллагын удирдлага нь зорилт, чиг үүргээ тасралтгүй хэрэгжүүлж чадах хүний нөөцийг төлөвлөж, ямарч нөхцөл байдалд үүсч болох үр дагаврыг тооцсон, түүнийг байнгын бэлэн байдалд ашиглах магадлал, бодлоготой байна.

            Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

•           Эрсдэлийн удирдлагын талаар холбогдох ажилтнууд мэдлэг чадвараа дээшлүүлэх

•           Төрийн албан хаагчдын тогтвортой, мэргэшсэн байх зарчим хангагдах механизм бүрдүүлэх

•           Мэргэшсэн, чадавхитай албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах стратегийг сайжруулах

•           Албан хаагчдад хөрвөх, сэлгэх, нөхөн ажиллах, хавсарч ажиллах чадавхи бий болгох

•           Байгууллагын зохион байгуулалтын болон бүтцийн өөрчлөлтөд бэлэн байх

•           Ажилтнуудад давхар мэргэжил, мэргэшил, ур чадвар бий болгох

•           Төрийн албан хаагчдыг өөрчлөн байршуулах, илүүдлийг шийдвэрлэх бодлоготой байх

•           Хөдөлмөрийн дотоодын зах зээлээс оюуны өндөр чадавхитай иргэдийг сонгох механизм бүрдүүлэх

Найм:”Суралцагч байгууллага” болгон өөрчилж төлөвшүүлэх

Суралцагч байгууллага:Өөрийн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд тасралтгүй суралцаж, суралцах шинэ арга барилыг идэвхитэй хэрэглэдэг байгууллагыг “Суралцагч байгууллага” гэж нэрлэнэ.

            Мэдлэг чадвар бий болгох явдлыг дэмжиж, өдөр тутмын  ажил нь суралцах, хөгжих таатай боломжоор хангаж байдаг ажлын орчноор нь суралцагч байгууллагын тодорхойлдон.Байгууллагын бүх түвшинд сайн харилцаатай, хамтран ажиллагчид мэдлэг, мэдээллээ хоорондоо байнга солилцож байдаг.

            Төрийн захиргааны суралцагч байгууллага нь үйл ажиллагааны чадавхи сайтай төрийн албыг бүрдүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.Суралцагч байгууллагын үйл ажиллагаа нь хүн бүрийн мэдлэг чадварыг дээд зэргээр ашиглаж, шинээр суралцах явдлыг хөхүүлэн дэмжихээр зохион байгуулагдана.Суралцагч байгууллага байх зорилго нь төрийн албан хаагчийн болон төрийн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чадавхи дээшилснээр хэрэгжинэ.

            Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

•           Бүх шатны менежерүүд болон бусад албан тушаалтнуудад “Суралцагч байгууллага” болон “Өөрчлөлтийн удирдлага”-ын асуудлаар ойлголт, мэдлэг бий болгох

•           Бугат сумын Засаг даргын Тамгын газрыг “Суралцагч байгууллага” болгон төлөвшүүлэх “өөрчлөлтийн удирдлага”-ыг хэрэгжүүлэх

•           Суралцагч байгууллагад шаардагддаг удирдагч, баг, бүлэг болон хувь хүний мэдлэг чадварыг хөгжүүлэх цогц механизм бүрдүүлэх

Ес:Нийт албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох, хэрэгцээг хангах иж  бүрэн тогтолцоо бий болгох

Сургалт:Албан тушаалыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар дутагдаж буй үед төрийн албан хаагчийг тусгай бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу сургах үйл явц.Энэ нь тодорхой хугацааны, тодорхой чиглэлийн төрөлжсөн сургалтад давтан сургах, 1-3 сарын сургалтыг богино хугацааны мэргэшил дээшлүүлэх, 3-6  сарын сургалтыг дахин мэргэшүүлэх гэж нэрлэнэ.

Мэдлэг чадвар:Тодорхой орчинд тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх хувь хүний чадвар гэж ойлгож болно. Үүнд онолын мэдлэг, практик ур чадвар, эрхэмлэн дээдлэх зүйлс буюу хандлага зэрэг хүчин зүйлс байна. Мэдлэг чадвар нь мэргэжлийн, нийгмийн, бизнесийн гэсэн 3 төрлөөс бүрдэнэ.Мэдлэг чадвар бий болгох асуудлыг байгууллагын үйл ажиллагааны өөрчлөлттэй уялдуусан тохиолдолд л үр дүнтэй байна.

Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

•           Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох, хэрэгцээг хангах чадавхи бий болгох

•           Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлэх

•           35-аас дээш насны төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж, хангах арга хэмжээ авах

•           Шинээр ажилд орох ажилтнуудад шаардлагатай стандартын мэдлэг чадвар /албан хэрэг хөтлөлт г.м/ эзэмшүүлэх тогтолцоотой болох

Арав:Нийт албан хаагчдад шинэ зан үйлийн хандлагыг төлөвшүүлэх

Энэ хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

•           Албан хаагчдад зан үйлийн хандлагын талаар орчин үеийн ойлголт мэдлэгийг бий болгох

•           Хүмүүс хоорондын харилцааг дэмжих, харилцан ойлголцох нөхцөл байдлыг бүрдүүлэх, хамтын ажиллагааны дэвшилттэй арга барил, арга хэрэгсэл бий болгох, хэрэгжүүлэх

•           Бүлэг, баг, хэсгийн хөгжлийг дэмжих арга хэрэгсэл бий болгох, хэрэгжүүлэх

•           Бүлгүүд болон хүмүүс хоорондын харилцааг идэвхижүүлэх уур амьсгалыг эрүүлжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх арга хэрэгсэл бий болгох, хэрэгжүүлэх

Арван нэг: Төрийн албан хаагчдыг ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангах механизм төлөвшсөн байх

Энэ хүрээнд дараах арга хэмжэг хэрэгжүүлнэ.

•           Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах

•           Төрийн албан хаагчийг материаллаг бааз, техник хэрэгслээр хангах төлөвлөгөөтэй байх

•           Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн дагуу бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлж байх

•           Ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс, урамшуулал олгож байх журам баталж хэрэгжүүлэх

•           Цалин хөлс, урамшууллын системийг өрсөлдөх чадвартай болгох

Арван хоёр:Хүний нөөцийн удирдлагын асуудлаар гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх

Энэ хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ.

•           Хүний нөөцийн удирдлагыг хөгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага, олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааг авах, хамтран ажиллах

Арван гурав:Хүний нөөцийн мэдээллийн иж бүрэн системтэй болсон байх

Энэ зорилтын хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

•           Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн программыг онлайн хэлбэрээр ашиглах техникийн нөхцөл бүрдүүлэх 

•           Хүний нөөцийн мэдээллийн программ хангамжийн нууцлалыг хамгаалах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх

•           Хүний нөөцийн мэдээллийн санг орчин үеийн технилогийн дагуу үүсгэж, ашиглаж, архивлах ажиллагааг боловсоргуй болгох

Тав:ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ МЕХАНИЗМ

5.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

Бугат сумын Засаг даргын Тамгын газраас баталсан “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийн стратегийн зорилтуудыг хангах “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г дунд хугацаа /2013-2015, 2016-2018, 2019-2020/-гаар боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулна.

 

5.2.Хөтөлбөрийн санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

o          Төсвийн

o          Төслийн

o          Бусад

Зургаа.ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН

6.1.Гүйцэтгэлийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт

6.1.Гүйцэтгэлийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт Хөтөлбөрт тусгагдсан стратегийг хэрэгжүүлснээр дор дурдсан үр дүнд хүрнэ:

v         Аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн удирдлагын иж бүрэн зохицуулалтын механизм бүрдэн хэрэгжиж, төлөвших

v         Хүний нөөцийн менежментийн ур чадвар бэхжих

v         Хүний нөөцийн удирдлагын орчин үеийн хандлага, техник нэвтрэх

v         Боловсон хүчний бодлого, хөрөнгө оруулалт стратегийн түвшин иж бүрэн тодорхойлогдож эрсдэл багасах

v         Хүний нөөцийн хуваарилалт сайжирч, боловсон хүчин мэргэшсэн, тогтвортой болох

v         Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо төлөвшиж, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөө сайжрах

v         Удирдах албан тушаалтнуудын манлайллын чадавхи дээшилж, байгууллагын зан үйлийн эрс өөрчлөлт гарах, улмаар “Суралцагч байгууллага” болон хөгжих

v         Нийт албан хаагчдын үнэт зүйлс, мэдлэг чадвар дээшилж, цомхон бөгөөд гадаад, дотоод орчны өөрчлөлт, шаардлагад нийцэж чаддаг болох

 

 

 

БУГАТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР