You are here

Суурь боловсролын сургуулийн нээлтийн үйл ажиллагаа

         Жил бүрийн төгсөгчдийн уламжлал болгон явуулдаг дааганы уралдааныг зохион байгуулан аймаг сумын нийт 34 даага уралдаж айрагийн таван даага болон 13 даагыг байлан, мөн даага унаж уралдсан бүх хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан.  

  • Дунд ангийн суралцагчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг явуулан 5 баг оролцон 1-р байранд Ч.Мөнхсайхан ахлагчтай баг, 2-р байранд Ч.Мөнхочир ахлагчтай баг, 3-р байранд Ц.Баярхүү ахлагчтай баг тус тус шалгарч өргөмжлөл медалиар шагнаж урамшуулсан.
  • Бага ангийн охидын дунд гүйлтийн тэмцээнийг явуулж нийт 15 суралцагчид хүч ухаанаа сорьж уралдаж 1-р байранд  2-р ангийн сурагч Н.Нинжин, 2-р байранд Д.Гэрэлсайхан 4-р ангийн сурагч, 3-р байранд 4-р ангийн сурагч Н.Мөнгөнсор нар тус тус шалгарч өргөмжлөл медаль үнэ бүхий зүйлээр  шагнагдсан.
  • Бага ангийн эрэгтэй суралцалцагчдын дунд бөхийн тэмцээнийг зохион байгуулан нийт 32 бөх барилдсанаас түрүүнд 5-р ангийн сурагч Даваа, үзүүрт  5-р ангийн сурагч Өсөхбуян, шөвгийн 3-т 4-р ангийн сурагч Хүсэлбаяр, шөвгийн 4-т  3-р ангийн сурагч Ганбаяр нар шалгарч өргөмжлөл медиаль, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.