You are here

Сумын танилцуулга

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

         Түшээт хан аймгийн нутаг  Дайчин Чин вангийн хошууны гол хэсэг болох эдүгээгийн Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр дээр 1924 онд Булган хан уулын хошууны Баянтөгөл, Ханжаргалант сум байгуулагдсан нь манай сум үүссэн түүхэн эхлэл болдог.

 Үүнээс хойш 1959 онд Ханжаргалант сумын “Үүрийн туяа”, Цонхлон сумын “Их эхлэлт” нэгдэл нийлж  “Партизан” нэгдэл үүссэн бөгөөд Бугат сум нь одоогийн нэрээрээ засаг захиргааны нэгж болон зохион байгуулагдсан байна.  Баянтөгөл,Ханжаргалант, Бугат   гэсэн  3 багийн  нийт  804 өрхөд 2128 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Булган  аймгийн 16 сумаас 14-д, газар нутгийн хэмжээгээр 7-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар бага  сум.

Газар зүйн байршил

Булган аймгийн төвөөс зүүн хойд хэсэгт:

Бугат сумын төв нь Булган аймгийн төвөөс зүүн хойш 55 км зайд, Эрдэнэт хотоос баруун хойш 30 км зайд буюу Эрдэнэт , Булган хотын дунд оршдог. Бугат сум нь өмнө талаараа өөрийн аймгийн Булган, Орхон , зүүн хойд талаараа Сэлэнгэ сум, Орхон аймаг, баруун хойд талаараа Сайхан, Хутаг-Өндөр сумдтай хил залгадаг.

       Байгаль, газарзүйн онцлог

       Газарзүйн онцлог.

Далайн түвшнээс дээш 1856-2069 метр өргөгдсөн, байгалийн эрс тэс уур амьсгалтай,  Физик газарзүйн хувьд õàíãàéí óóëàðõàã мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.

   Сумын нутаг дэвсгэр нь 300.4 мянган га газар нутагтай нутгийн 20 гаруй хувь нь малын бэлчээр, хадлан тариалангийн талбай эзэлдэг.

Цаг уурын нөхцөл.

  • Хуурай сэрүүн цаг агаартай,зундаа сэрүүвтэр, өвөлдөө цас их ундаг.зундаа +23 +31 хэм дулаарч, өвөлдөө -23 -34 хэм хүйтэрч цас их унадаг.
  • 1 дүгээр сарын дундажтемператур -26.5  °С
  • 7 дугаар сарын дундажтемператур +16.5 °С+27.6°С
  • жилийн дундаж салхины хурд 4-6 м/с
  • жилийн хур тундасны нийлбэр 300-400 мм

Нийт газар нутгийн хэмжээ 300446 га.

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

79572.7

26.5

Ойн сан бүхий газар

214619.59

71.4

Усан сан бүхий газар

1120

0.37

Тусгай хэрэгцээний газар

3500

1.16

Тосгон, суурингийн газар

1169.71

0.38

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 138.448.1сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 136.993.4 сая төгрөг, сумын өөрийн орлого 3.320.6 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 266.849.9 сая төгрөг байна. Нийт зардлын 60.5 хувь нь цалин,  6.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 23.7 хувийг урсгал шилжүүлэг, 9.1 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд төсвийн болон хувийн нийт 36 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсын төсөвт 41484.9, орон нутагт 141768.9 сая нийт 183253.8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.   

Хөдөө аж ахуй

     Малын бүтэц

Сумын хэмжээнд 69772 толгой малтайгаас 0 тэмээ, 6142. адуу, 9092 үхэр, 31689 хонь, 22849 ямаа байна.

Газар тариалан

         Манай сумын хэмжээнд 3014 мянган га тариалангийн талбай ашиглагдаж байна. Үр тариа эрхэлдэг 5-н аж ахуйн нэгж байгууллага 1910 га газар ашигладаг бөгөөд 1104 орчим га газрыг төмс хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалдаг иргэд  ашиглаад байна. Энэ жил манай сум 393 га-д үр тариа тариалсан. Үүнээс Буудай 363 га ,30 га тэжээлийн ургамал, 73 га төмс, 35 га хүнсний ногоо, 19 га жимс, жимсгэнэ тариалаад байна.Сумын хэмжээнд нийт 3014 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 11 хувьд нь төмс хүнсний ногоо, 89 хувьд нь улаан буудай, бусад бүтээгдэхүүн тариалсан.

           Инженерийн дэд бүтэц                 

Зам тээвэр.

            Дэд бүтэц , зам харилцаа сайн хөгжсөн, зах зээлд ойрхон Орхон аймгаас 30км, Булган аймгаас 55 км,  Улаанбаатар  хотоос Бугат сум хүртэл 410 км зайтай үүнээс 380 км зам нь хатуу хучилттай хар замтай газраар 5-6 цаг явдаг.

Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Шилэн кабель тавигдаж интернетийн сүлжээнд холбогдсон, үүрэн телефон ашигладаг. Сумын төвийн хороолол руу 50 ширхэг бетонон шонг суурьлуулж цахилгааны утсыг татаж ашиглалтанд оруулаад байна.Мухдаг хороолол руу шинээр цахилгааны шугамыг шинэчиллээ.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худаг, 5 м3 багтаамжтай 2 усан сан, 45 м3/хоног хүчин чадалтай 2 насос станц, 50 м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.42 км урт шугам хоолой байгаа боловч 2 усан сан ашиглалтаас гарч гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд 50 өрх, 3 аж ахуй нэгж, 2 ус түгээх байрнаас нийт 119  иргэн усаа авч хэрэглэж байна.

2013 оны Орон нутгийн хөг жлийн сангийн хөрөнгө оруулалтын 10000,0 төгрөгөөр шинээр гүний худаг 2 -ыг   гаргаж , худаг усан гүний худаг 2 -ыг   гаргаж , худаг усан сангийн 3 барилгыг барьж  ашиглалтанд оруулаад байна. Мөн  Бугатын өвөр ийн худгийн усан сангийн барилгыг засварлан шинэчлэж барьсан.

Усан сан

  • Төв усан сан
  • 30м3 хүчин чадалтай
  • ашиглалтын шаардлага хангахаа байж үйл ажиллагаа нь зогссон

Дулаан хангамж. Сумын төвд 4 төвлөрсөн уурын зуух,ажиллаж байна. Үүнээс -Засаг даргын тамгын газар 1, Эрүүл мэндийн төв 1, Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн харьяа 2  байдаг.

Шилжилт хөдөлгөөн

   2006-2012 он  Тус сум нь Орхон, Булган аймагтай хаяа нийлэн оршдог нийт хүн амын 39.7 хувь нь сумын төвд амьдардаг, хоёр аймагтай хил залгаа тул  хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.

Сумын хүн амын 61.4  хувь нь залуу болон дунд насныхан, 29.1  хувь нь хүүхэд, 9.5 хувь нь хөгшид байна.

Орон сууцны хангамж

            Сумын хэмжээнд 1988 онд анхны 8 айлын нэг орон сууц баригдсан бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм.Тогтвортой амжиргаа төслийн хүрээнд 2011 онд төрийн албан хаагчийн 1 орон сууцийг барьсан,  Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. 2013 онд хувийн орон сууц барих зориулалтаар 27 иргэнд хэрэгцээний модны зөвшөөрөлийг олгосон.

Боловсрол

 А.Амарын нэрэмжит суурь боловсролын сургууль нь 1938 онд 2 багш 28 сурагчидтай Бухын наран хэмээх газар бага сургууль болон байгуулагдаж , 1980 оноос 8 жилийн сургууль, 1997 онд А.Амарын нэрэмжит сургууль, 2006 оноос А.Амарын нэрэмжит 9 жилийн сургууль болсон. 320 хүүхдийн хичээлийн байр, 60 хүүхдийн хүчин чадалтай дотуур байртайгаар сургалт хүмүүжлийн ажил явуулж байна. 2012-2013 оны хичээлийн жилд суурь боловсролын сургууль нь 13 багш, 21 ажилтан ажилагсад,  9 бүлэгт 128 суралцагчидтай, 1-5-р ангид 68 суралцагч, 7-9-р ангид 60 суралцагч, анги дүүргэлт дундажаар 15, хамран сургалт 47.5 хувь, мэргэжлийн багшийн хангалт 93 хувьтай,  сургалт явуулах 13 анги кабинет, цахим номын сан бүхий уншлагын танхим, биеийн тамирын заал талбайтай. Дотуур байрандаа малчин өрхийн 30 хүүхдийг хамруулан үйлчилгээ үзүүлж байна. Тус сум нь Орхон, Булган  аймагтай хаяа нийлэн  хоёр аймагтай хил залгаа тул  хүн амын шилжилт хөдөлгөөний тогтворгүй байдлаас хүүхдийн хамран сургалтанд  сөргөөр нөлөөлж байна.

Төрийн өмчийн “Хусхан” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 50, гэр цэцэрлэгт 80 хүүхэд   хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.

Сургууль

  1. А. Амарын нэрэмжит суурь боловсролын  сургууль
  2. Бугат сумын з-р багт байршилтай
  3. 1991 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй.

-Хичээлийн байрны дулааны сантехникийн асуудлыг бүрэн шинэчлэх шаардлагатай.

- Хоёр уурын зуухны тогоог шинэчлэх

  Цэцэрлэг

            Тус сумын цэцэрлэг нь 1968 онд партизан нэгдийг түшиглэн  1 багш 2 ажилчинтай байгуулагдсан. 1999 онд Суурь боловсролын сургуулийн дотуур байрны хойд жигүүрийн 2 давхарт 54 хүүхэдтэй 5 ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна.Төрийн өмчийн “Хусхан” цэцэрлэгийн хамран сургалтанд 54, гэр цэцэрлэгт 50 хүүхэд, хувилбарт сургалтанд 103 хүүхэд   хамрагдаж, сургуулийн өмнөх шаланд мөөгөнцөр үүссэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

  • 3-р багд байршилтай
  • 320 суралцагчдийн хүчин чадалтай,128 суралцагч суралцаж байна
  • 1969 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.

Эрүүл мэнд

Бугат сумын Эрүүл мэндийн төв нь анх 1952 онд үүсгэн байгуулагдаж анхны эмчээр Базар эмч ажиллаж байсан. 1975 онд их эмчийн салбар болон өргөжиж , улмаар 1984 онд 8 ортой эмнэлэг, 2008 онд 10 ортой эмнэлэг шинээр ашиглалтанд орсон ба 2011 оноос Эрүүл мэндийн төв болон үйл ажиллагаа явуулж байна.

Бид Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг голлон эмнэлгийн анхан шатны тусламжийг чанартай , тэгш, хүртээмжтэй хүргэхийг зорин ажиллаж байгаа ба их эмч 2, багийн эмч 2, эх баригч 1, дүн бүртгэгч эмч 1, арга зүйч 1, сувилагч 4, асрагч 4, галч 4, тогооч , жолооч , ня-бо тус бүр 1 нийт 22 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Бидний эрхлэж буй ажил үйлчилгээ:

      1. Эрүүл мэндийн сургалт , сурталчилгаа

      2. Урьдчилан сэргийлэх , эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа

      3. Оношлох

      4. Эмчилэх

      4. Сэргээн засах , уламжлалт , физик эмчилгээ

      5. Бусад

      Бугат суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2  их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.

      2012 онд нийт 42 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 493, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн  22  тохиолдол гарсан байна.

        Эрүүл мэндийн төв

  • Бугат сумын з-р багт байршилтай
  • 10 ортой
  • 2 их эмч, бага эмч 5 сувилагч нийт 26 ажиллагсадтай
  • 2003 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёл, спорт

            Манай соёлын төв нь 1946 онд Улаан булан нэртэйгээр байгуулагдаж анхны эрхлэгчээр нь Балдан ажиллаж, Улаан булангийн нээлтэн дээр “Учиртай гурван толгой” тоглож байв. Улаан булан нь 1993 онд Соёлын төв болон өргөжиж,улмаар өөрийн тамга, тэмдэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1987 онд байраа шинэчлэн Эрхлэгч, Номын санч, Сахиул үйлчлэгч,3-н орон тоотойгоор ажиллаж байсан ба 2006 оноос эхлэн / Эрхлэгч, Хөгжмийн багш, Бүжгийн багш, Номын санч , Сахиул үйлчлэгч гэсэн 5-н орон тоотой болон өргөжсөн.

1987 онд ашиглалтанд орсон 200 суудалтай Соёлын төвийн дүнзэн барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна.

Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн  спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.

Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 3 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Соёлын төв

  • Соёлын төв
  • Бугат сумын 3-р багт байршилтай
  • 200 хүний суудалтай
  • 5 ажиллагсадтай

            1946 онд ашиглалтанд орсон  дүнзэн хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилга нь засвар хийсэн боловч ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул үйл ажиллагаагаа зогсоосон байна. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч

Ажиллах хүч салбараар

Салбар

Хэмжих нэгж

2012

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Аж үйлдвэр

Хүн

 

 

 

Хөдөө аж ахуй

Хүн

613

438

1051

Үйлчилгээ

Хүн

514

1

515

Нийт

Хүн

1127

439

1566

Сумын хэмжээгээр нийт 83509 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 34.2 хувь байна.

213 малчин өрх, 521 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна.

Сумын хэмжээгээр жилд 263 `га талбайд үр тариа, 73 га талбайд төмс, 43.5 га талбайд хүнсний ногоо, 40 га талбайд тэжээлийн ургамал тариалж 192 тонн үр тариа, 803 тонн төмс, 735 тонн хүнсний ногоо, 80 тонн тэжээлийн ургамал хураан авсан үзүүлэлттэй байна.

Төрийн байгууллагад 109 хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 9 иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 22 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 11 хувийг бүрэн дунд, 63 хувийг бүрэн бус дунд, хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Хот байгуулалт, газрын харилцаа

            Бугат сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.     Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан.

            Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 га-аар нэмэгдсэн.

            Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

  • орон сууц, олон нийтийн бүс 2400га
  • үйлдвэрлэлийн бүс 1.3га
  • ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс  2000га
  • хөдөө аж ахуйн бүс  1000га
  • зуслангийн бүс 500га

            Өнөөгийн байдлаар 269 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 118 га газар өмчилж, 381 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 203.7 га газар, 1 иргэн, үйлдвэрлэлийн зориулалтаар 1.3 га газар, 119 иргэн 5 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 3014га газар эзэмшиж байна.

Засаг даргын Тамгын газар

  • ЗДТГ-ын барилга
  • Бугат багийн төвд байршилтай
  • 40 ажиллагсадтай
  • 2006 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, гадна талыг нь 2012 онд тоосгоор 12-ийн хана өрсөн, зориулалтын бус барилга.

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

  • Малын индексжүүлсэн даатгал төсөл
  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

СУМЫН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

            Манай компани нь Булган аймгийн Бугат сумын  нутаг дэвсгэр дээр  байгуулагдан үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл тогтмол явуулж байна . Анх  хэсэг нөхдийн хамт гэрийн хана, унь хийх ХЭАА байгуулан үйл ажиллагаа явуулж  байгаад 2009 онд “ЦУУЛБАР-ӨРГӨӨ” ХХК-г байгуулсан . Булган аймагтаа бренд бүтээгдэхүүн болж чадсан цуулбар хана , унь , иж бүрэн гэрийн модыг уламжлалт технологиор цуулбарлан хийдгээрээ онцлог юм. Цуулбар гэрийн сийлбэр мод, модон эдлэлийн үйлдвэртэй, эсгий га урлал хийдэг бог будаа, аялал жуулчлал хөгжүүлэх шатандаа явж байна.

СУМЫН ХӨШӨӨ, ДУРСГАЛ

Хөшөө дурсгалын нэр: - “Цагаан өвгөн” хөшөө

Байгуулагдсан он: - эрт үеэс байсан

Хөшөө, дурсгалын намтар: Баянтөгөл багийн Санж толгой нэртэй газар Цацын хотгорт байралдаг

Хөшөө дурсгалын нэр: Өргөн  Сэлэнгэ,

Байгуулагдсан он: 2007 Хөшөө, дурсгалын намтар:

Хөшөө дурсгалын нэр: Чин Ван Ханддоржийн  хөшөө   

Байгуулагдсан он: 2007.06.30.

Хөшөө, дурсгалын намтар: - Ханддоржийн төрсөн газар Ханжаргалант багийн нутаг Ханжаргалантын өвөр Дүгэрээгийн Шанд гэдэг газар хөшөөг босгосон                                                                                                                                        

    СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Үүнд:

  • Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх 
  • Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
  • Нийгмийн дэд бүтэц,  Орон сууцны   хангамжийн  хувийг дээшлүүлэх
  • Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний  анхан шатны боловсруулалт хийж, үндэсний үйлдвэрлэгчдэд  нийлүүлэх