Математикийн олимпиадын аялах тугийн үйл ажиллагааны нээлт

2016-2017 оны хичээлийн жилд Булган аймагт Улсын математикийн 53-р олимпиад  зохион байгуулахтай холбогдон  Улсын математикийн олимпиадын хорооны туг   “ Гавъяат багш, доктор, профессор Д.Шагдар”-ын төрсөн нутгийн сургууль болох Бугат сумын суурь боловсролын сургуулиас аяллын гарааг эхлүүлэн аймгийн Засаг даргын баг бүрэлдэхүүн, аймгийн “Математик”-ийн олимпиадын хорооны гишүүд хүрэлцэн ирж гардууллаа. 

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт

Зорилго: Боловсролын хүртээмж чанар үр ашгийг дээшлүүлэх хүүхэд хөгжих төлөвших эрүүл аюулгүй ээлтэй орчин бий болгоход чиглэнэ.

  2016 -2017 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагааг  15  дахь төгсөлтийн хамт олонтой хамтран зохион байгуулж төгсөлтийн хамт олноос  төрөлх сургуульдаа 42 инчийн LSD телевизор 2 ширхгийг хандивлаж, ахмад багш ажилчдад гарын бэлэг гардууллаа. 

Нэгдсэн халаалтанд холбогдоно.

Сумын нэгдсэн халаалтын ажил гэрээний дагуу явагдаж 09 дүгээр сарын 15 –нд ашиглалтанд өгөхөөр Долоон бар ХХК-ны ажилчид ажиллаж байна. Нэгдсэн халаалт орсноор СБС,ЭМТ, Соёлын  төв, дотуур байр халаалтанд холбогдоно.

 

 

Нээлттэй хаалганы өдрөөр сарын аян зарлаж иргэдэд үйлчилж байна.

Нээлттэй хаалганы өдрөөр “ИНЭЭМСЭГЛЭН УГТАЖ БАЯРЛУУЛАН ҮДЬЕ” "ИРГЭДЭД ХҮРЧ АЖИЛЛАЯ" гэсэн ажлуудыг санаачлан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах сарын аян явагдаж байна. 

Эмийн эргэлтийн сан шинэ байранд орж нэгдсэн халаалтанд холбогдлоо.

Эмийн сан нь шинэ байранд орж нэгдсэн халаалтанд холбогдсоноор иргэдэд  түргэн шуурхай чанартай эмээр үйлчилж байна. 

 

Pages

Subscribe to Бугат сумын цахим хуудас RSS