Сүлд модны наадам болов

Бугат сумын Сүлд модны наадам  2016 оны 12 сарын 30-ны өдөр Соёлын төвд тэмдэглэн өнгөрүүллээ.

Сүлд модны наадамд Сумын ИТХ-ын дарга Д.Ундрах, Сумын Засаг дарга Х.Ууганбаяр, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, төр төсвийн байгууллагуудын  удирдлагууд оролцож Оны тэргүүний ажилтан, шилдэгүүдээ шагнан урамшуулж цаашдийнх нь ажилд амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэв.

Улсын Шилдэг дасгалжуулагч багшаар шалгарсан П.Баярсайханд Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар хүндэтгэл үзүүлж хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Багийн Засаг дарга нарыг батламжиллаа

Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр сонгогдсон багийн Засаг дарга нарын бүрэн эрхийг батламжилж цаашдийнх нь ажилд амжилт хүслээ. Баянтөгөл багийн Засаг даргаар Ж.Батнасан, Ханжаргалант багийн Засаг даргаар С.Эрдэнэбаяр, Найрамдал багийн Засаг даргаар Б.Батзаяа нар сонгогдлоо. 

 

“Оюуны ба хөдөлгөөний хурд ” хөгжөөнт тэмцээнийг 1-9 дүгээр ангийн эцэг эх суралцагчид оролцлоо

Сэтгэхүй  хөгжүүлэх, дуугаа дуулангаа бодлогоо бодох, цаг хугацаатай уралдан үг өгүүлбэр бүтээх зэрэг олон төрлийн уралдаан тэмцээнийг  физик-математикийн багш а.Гантөр нь аялах тугны хүрээнд зохион байгуулж дараагийн сум болох сэлэнгэ суманд амжилттай хүргэж өгсөн.  

Шадийн Чулууны нэрэмжит бүсийн Математикийн Олимпиадын нээлт

Шадийн Чулууны нэрэмжит бүсийн математикийн олимпиадыг 15-р төгсөлтийн хамт олонтой хамтран зохион байгуулж 5 сумын 32 хүүхэд 5 багш нийт 63 хүн хамрагдан амжилттай зохион байгуулж явууллаа. 

Багш нарын үзүүлэх хичээлийн үеэр Хутаг-Өндөр сумын багш О.Цэрэннадмид 5-р ангид  Тэгш өнцөгт координатын хавтгай сэдвээр хичээл заасан. Багш нарын үзүүлэх хичээлийн үеэр Хангал сумын багш Д.Дэлгэрмаа 4-р ангид  Зүй тогтлыг олох сэдвээр хичээл заасан.

Шадийн Чулууны нэрэмжит математикийн анхдугаар олимпиадад оролцсон Хутаг-Өндөр сумын багш суралцагчид 1-р байр эзэллээ. 

Монголын багш нарын баярын 50 дах өдрийг тэмдэглэлээ

Монголын багш нарын баярын 50 дах өдрийг тохиолдуулан багш нарын баярын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга тэргүүтэй багийн хамт олон, сумын Засаг дарга Д.Дэмбэрэлдорж,  Булган аймгийн “Математик”-ийн олимпиадын хорооны багийн гишүүд мөн ахмад багш ажилчдыг урилгаар оролцуулан багш нарын баярын хурлыг явуулж багш Д.Эрдэнэбулганг “Арга зүйч багш” тэмдгээр, нярав Х.Галбадрахыг аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр, жижүүр Б.Мөнхцэцэг, галч Л.Олзвой, И.Баасандорж нарыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр, сурагч Л.Хүслэн, Б.Хүслэн нарыг “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр тус тус шагнаж

Pages

Subscribe to Бугат сумын цахим хуудас RSS