You are here

June 2016

Хандив өргөлөө.

Нутгийн уугуул ахмад настан Бэлтгэл хурандаа Гэсэржавын үр хүүхдүүд Г.Ганболд, Г.Ганзориг, Г.Гансүх, Г.Ганцэцэг нар болон бусад ах дүү нарын хамт  3000 мянган Чацарганы мод тариалж, усалгааны тоног төхөөрөмжийн хамт  Суурь боловсролын Сургуульд хүлээлгэн өглөө.

Шилжилт хөдөлгөөний мэдээ

2016 оны эхний хагас жилийн байдлаар Бугат суманд шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэсэн 120 иргэн байгаагаас

  • Шилжин ирсэн 77
  • Шилжин явсан 43 иргэн байна.

2016 оны УИХ-ын болон аймгийн ИТХ-ын ээлжит сонгууль болохтой холбоотойгоор Сонгуулийн тухай хуулийн 66.1, 66.2 дахь заалтыг тус тус хэрэгжүүлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоогоод байна.

Замын уулзваруудыг тэмдэгжүүллээ.

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн сангаас 350,000 мянган төгрөг гарган 7 ширхэг тэмдэгийг хийлгүүлсэн.  Цагдаагийн алба нь бүтээлч ажлын хүрээнд Орхон аймаг, Булган аймаг  болон сумдууд руу явдаг салаа замын уулзваруудыг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгууллаа.

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ИЙГ  ТЭМДЭГЛЭВ

       Бугат суманд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Сумын Засаг дарга түүний тамгын газар, Суурь боловсролын сургууль, ДЗОУБ хамтран Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр байгуулсан  "Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн"-д зохион байгуулж дараах ажлуудыг хийлээ.