You are here

April 2015

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгуулав.

Бугат сумын Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн  Д.Баярсайхан, Ажил олгогч эздийн холбооны нарийн бичгийн дарга Д.Энхсайхан, Сумын Засаг дарга  Б.Бадарч нар Сумын 2015-2016 оны ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ байгуулж гарын үсэг зуран баталгаажууллаа. Энэхүү гэрээ нь сумын онцлогт нийцүүлэн 6 бүлэг 37  заалттай ба ажилтай орлоготой Бугатчууд гэсэн алсын хараатайгаар хэрэгжинэ. 

Хүн амын зарим үзүүлэлт \Улсын бүртгэгч\

                                                                            ГЭРЛЭЛТ ЦУЦЛАЛТ

Дөрвөн бэрх тэмцээнийг уламжлалт шагайн харваагаар зохион байгуулсан.

Гэгээрэл хөгжлийн төв, Соёлын төв хамтран төр төсвийн байгууллага, иргэдийн дунд “Дөрвөн бэрх” тэмцээнийг зохион байгуулан уламжлалт шагайн тоглоом, наадгаагаар 6 баг өрсөлдсөнөөс Онх баг бусдыгаа тэргүүлсэн.

 

“Марш тактик”- ийн тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төр төсвийн байгууллага, иргэдийн дунд “Марш тактик”- ийн тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. 2015 оны 03 сарын 18-нд Марш тактикийн тэмцээнд 10 төрлийн тэмцээнд 6 багийн 60 хүний бүрэлдэхүүнтэй  оролцлоо.

Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 3 дах жилдээ зохион байгууллаа

Засаг даргын ивээл дор “Төлчин” эмэгтэйчүүдийн 3-р чуулганыг зохион байгуулаа. Чуулганд нийт 130 гаруй төлчин эмэгтэйчүүд урилгаар оролцсон. Чуулганд оролцогсдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран явуулав.

Хүн амын өсөлт бууралтын судалгаа

                                                                            Нийт хүн амын судалгаа   \10 жилээр\

Pages